Ардчилсан нам инфляцын өсөлтийг төрийн бодлогын алдаатай холбоотой гэж үзэж байна. Энэ тухай тус намын дэд дарга Ч.Отгочулуу “Монголд инфляцын өсөлт хэрээс хэтэрлээ. Эрх баригчид инфляцын өсөлт гадаад хүчин зүйлүүдтэй холбоотой гэж тайлбарладаг. Инфляцын өсөлтийг 100 хувь гэж үзвэл 30 хувь нь гадаад хүчин зүйлтэй холбоотой. 70 нь төрийн бодлогын алдаатай холбоотой.
Шатахууны үнийн өсөлттэй холбоотойгоор инфляци өсөж байна. ҮСХ-ноос инфляци 16 хувиар өслөө гэж мэдэгдэж байгаа нь худлаа. Үүнээс хэд дахин давсан инфляцитай байна” хэмээв.