ОУВС-ын шинжээчид энэ оны дэлхийн эдийн засгийн төлвийн талаарх шинэ таамаглалыг танилцууллаа.
Үүнд:
– Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч байна.
Өнгөрсөн 4-р сард гаргасан таамаглалд өсөлтийг 3.6%-д хүрнэ гэж үзэж байсан бол одоо 3.2% болгон буурууллаа.
Үүний дотор БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг 2022 онд 3.3%-д хүрч өнгөрсөн 2021 оноос эрс саарна гэж таамаглаж байна.
Евро бүсийн өсөлт энэ онд 2.6%-д хүрнэ гэж үзжээ.
– Инфляцийн өндөр өсөлт хэвээр үргэлжилнэ.
Улс орнуудад өссөөр байгаа инфляцийн түвшин энэ онд улам нэмэгдэж өндөр хөгжилтэй орнуудад 6.6%, хөгжиж буй орнуудын инфляци 8.5%-д хүрнэ гэж таамаглаж байна.
Инфляцийн өсөлт ирэх 2023 оныг дамнан үргэлжлэх магадлалтай гэж ОУВС-ын шинжээчид үзэж байна!
Эдийн засагч Н.Энхбаярын цахим хуудаснаас