“Алтан Дорнод Монгол”-эзэн Т.Ганболд гэр бүлийн маргаан, эд хөрөнгийн маргааны асуудал шүүхийн шатанд хэлэлцэгдэж байна. Өнөөдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээр машины эзэмшлийн маргааш хэлэлцэгдэж байгаа тухай түүний эхнэр эхнэр Х.Янжингаажид өөрийн цахим хуудсандаа олон нийтэд мэдээллээ.
Тэрбээр “Өнөөдөр Тордайн Ганболд миний нэр дээрх машиныг нотариаттай нийлж, гарын үсгийг маань дуурайлган зурж хулгайлж цааш худалдсан эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралтай.
Шүүх хуралд ирэх болгондоо ”Итгэл” гэх зүйлийн талаар бодох юм. Хүнд хэт итгэсэн бол өөртөө гомд гэж бодох ч гэр бүл зохионо гэдэг чинь өөрөө ”Итгэл”, хайр дээр тогтдоггүй юм уу гэж бас өөрийгөө өмөөрөх юм. Уг нь нэгэнт шийдсэн бол нэг л сэтгэлээр, нэг л зангаараа амьдардаг гэсэн миний итгэл үнэмшил хэт романтик бас гэнэн байжээ. Яг над шиг бодож, амьдралыг хоёргүй сэтгэлээр амьдарсаныхаа төлөөсийг төлж буй тухайгаа олон хүмүүс надтай хуваалцсаар байна. Эмэгтэй хүний залуу байх хугацаа богино. Хүүхдүүд, ар гэр гэсээр он жилүүд өнгөрдөг. Тиймээс айхтар байх ёстой юм байна лээ шүү охид бүсгүйчүүдээ!
Гэхдээ хүнд хэцүү цаг үе хүнийг улам хурцалдаг гэдгийг өдөр бүр өөр дээрээ мэдэрсээр байна. Хүний тэр их “Итгэл”-г хөсөр хаяж байгаа бол хүртэх ёстойг нь хүртээж, танил тал, мөнгөтэй, шуналтай хүний эсрэг шударгаар явж байгаа эмэгтэй хүн ялж бас болдог юмаа гэдгийг харуулж бусад эмэгтэйчүүддээ жим гаргах болноо” гэв.
1 comment
энэ эмэгтэй буруу ш дээ хүнтэй сууж 4 хүүхэдтэй болчоод одоо тэр хүн шиг хачин муу хүн байхгүй гээд цуураад байхын. тэгвэл яах гэж суусын хүн хайраар суудаг биз дээ. хүүхэд хүртэл гаргаж өчнөөн жил амьдарчаад олонд буруу үлгэр болоод байнаа өөрөө. өнөө цагийн монгол хүүхнүүд эр хүнд хань болдоггүй муу хүүхэн ихэссэн гэж үнэн.