Монгол орны баруун бүсийн эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг дотоодын хямд эрчим хүчээр орлуулах гарц болох Эрдэнэбүрэнгийн Усан Цахилгаан Станцыг/УЦС/ барих төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
Төслийн хүрээнд Ховд голын түшиглэн Эрдэнэбүрэнд 90 мВт-ын хүчин чадалтай УЦС баригдах бөгөөд энэ нь баруун бүсийн эрчим хүчний хэрэглээнээс гурав дахин их хүчин чадалтай байх юм байна. Түүнчлэн усан цахилгаан станц 1 кВт эрчим хүчийг 37 төгрөгөөр үйлдвэрлэх тооцоог эдийн засагчид гаргажээ.
Харин Засгийн газраас өнгөрсөн хавар УЦС-ын төслийн нөлөөллийн бүсэд амьдарч, нутаглаж буй айл өрхийн иргэн бүрд 15,200,000 төгрөгийн нөхөн олговор өгөхөөр шийдвэрлэсэн.
Энэхүү нөхөн олговрыг нийт хоёр тэрбум төгрөгийг энэ онд багтаан олгоно гэж албаны эх сурвалж хэллээ.