УИХ-ын гишүүн Сү.Батболд, эдийн засагч Ч.Улаан нарыг Сүхбаатарын одонгоор шагналаа

2022-07-26 13:16
batbold

Сүхбаатар аймгийн 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлиг гарган хэд хэдэн хүний одон медалиар шагналаа. Тодруулбал, Монгол Улсын гавьяат эдийн засагч Чүлтэмийн Улаан,  Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн  Сү.Батболд нарыг Сүхбаатарын одонгоор шагнажээ.

Мөн Уулбаян сумын уугуул, Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, Дарьганга сумын уугуул, яруу найрагч СГЗ Ай.Төмөр-Очир, УИХ-ын гишүүн асан, гавьяат барилгачин Р.Буд нарт Сүхбаатарын одон гардуулсан байна.