Өмнөговь аймагт хугацаат цэргийн алба хаагч өндөр барилгаас унаж амиа алдсан билээ. Зэвсэгт хүчний жанжин штабаас энэ талаарх мэдээллийг өгч, хариуцлага алдсан албан тушаалтнуудад ямар арга хэмжээ авсан талаар мэдээллээ хийлээ.
Зэвсэгт хүчний жанжин штабын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр: Зэвсэгт хүчний 167 дугаар ангид хугацаат цэргийн албан хаагч алба хааж байх хугацаандаа амь насаа алдсан зөрчил гарсан. Талийгаачийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.
Өнгөрсөн хугацаанд Зэвсэгт хүчний 167 дугаар ангид Хяналт шалгалт үнэлгээний газар, Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлалаас албан шалгалт хийсэн. Шалгалтын мөрөөр ажил алба авч хэрэгжүүлж байгаа. Үүнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний хуурай замын командлагчийн тушаал гарсан.
Уг тушаалд, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2022 оны долдугаар сарын 22-ны өдрийн тушаалаар Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийг долдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн офицерын алба хаах гэрээг нь цуцалж, албан тушаалаас нь чөлөөллөө. Мөн Зэвсэгт хүчний хуурай замын цэргийн командлагчийн тушаалын дагуу тус ангийн захирагчийн нэгдүгээр орлогч Штабын даргаар ажиллаж байсан албан тушаалтанг шууд төрийн албанаас халж сахилгын шийтгэл оноолоо. Мөн 167 дугаар ангийн захирагч дэслэгч болон ахлах ахлагч цолтой алба хаагчдыг төрийн албанаас халж, сахилгын шийтгэл оноолоо.
Талийгаачийн нас барсан шалтгаан нөхцөлийг тодруулахаар Өмнөговь аймгийн цагдаагийн газраас шалгаж байгаа. ” гэлээ.
1 comment
Сайд огцороо олон цэрэг эрс эндлээ энэ нөхөр сайд сууж л байх юм цагдаа цагдаадаа хутга шааж л байх юм Нямбаатар мөн л сууж байх юм зөвхөн тавчиктай хүүхэний төлөө ерөнхий сайд огцорч байсан шүү энэ 2. Сайд нэгийг бодно биз дээ