БОАЖ-ын сайд Б.Батэрдэнэ, Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Төмөртөмөө нар өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд Таван Толгой Түлш ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэрт ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд 60 мянга орчим тонн түлш агуулахуудад нөөцлөөд байна. Мөн Баруун бүсийн үйлдвэрийн талбайд 7000 орчим тонн түлш нөөцлөөд байна.
Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Төмөртөмөө: Энэ жил борлуулалтын цэгүүдийг эрт нээнэ. Өнгөрсөн жил өндөрлөг газарт 86 борлуулалтын цэг ажлуулсан. Энэ жил өндөрлөг газар дахь борлуулалтын цэгүүдийн тоог нэмж ажиллуулна.