Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн коронавирусийг илрүүлэх PCR шинжилгээгээр 228 тохиолдол шинээр батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тоо 937,971 болж нэмэгдэв.
Илэрсэн халдварын тохиолдол
- 130 нь Улаанбаатар хотод,
- 98 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Орон нутагт илэрсэн халдварыг аймаг тус бүрээр авч үзвэл, Дорноговьд 11, Дундговьд зургаа, Өмнөговьд 76, Сүхбаатарт тав бүртгэгджээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 158 хүн эдгэрсэн бол одоогоор 6,632 хүн хяналтад байна. Коронавирусийн омикроны BA.4, BA.5 хувилбар манай улсад бүртгэгдсэнтэй холбоотойгоор халдварын тохиолдол эрс нэмэгдэж байгаа тул иргэд олон нийтийн газар амны хаалт тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэм баримтлах шаардлагатайг эрүүл мэндийн байгууллагаас анхааруулсаар байна.