Ичиножо А.Ичинноров сүмогийн дээд зиндаанд түрүүллээ

2022-07-25 07:001min0
ichon

Сүмо бөхийн долоодугаар сарын тэмцээн буюу Нагоя башёд маегашира чансааны 2-оос барилдсан Ичиножо А.Ичинноров түрүүллээ. Өнгөрсөн нэгдүгээр сард комүсүби цолноосоо буугаад байсан тэрээр анх удаа дээд зиндаанд түрүүлсэн байна.

Өдгөө 29 настай Монголд төрсөн Ичиножо сүүлийн өдөр Маегаширагийн 3-аас барилдсан Үраг давснаар 12-3 амжилттайгаар тэргүүллээ.

Архангай аймгийн уугуул А.Ичинноров 14 насандаа арлын Японыг зорьж, “Тоттори Жохокү” ахлах сургуульд суралцан, “Минато” дэвжээнд элсэн орж байжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй