Б.Ербахыт: Алтай Таван Богдоос буцаж буй аялагчдын хогийг 5,000-10,000 төгрөгөөр худалдаж авна

2022-07-24 12:37
tav

Алтай Таван Богдоос буцаж буй аялагчдын хогийг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын иргэн Б.Ербахытад 5,000-10,000 төгрөгөөр худалдаж болохоор болжээ.

Тэрбээр “Та бүхэн буцах замдаа хогоо Манай Улаанхус сумын төвд авчраад өгвөл их хэрэгтэй байна. Зөвхөн өөрсдийн хэрэглэсэн зүйлсийн хог байна. Түүсэн хог авахгүй гэдгийг анхаарна уу. Таны авчирч өгсөн хогийг ангилаад судалгааны дата цуглуулсны дараа зориулалтын цэгт аваачиж булах юм. Бүх зардлыг хувиасаа гаргаж байгаа болно” гэжээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй