Таван сар үргэлжилж байгаа Украинд явуулж буй ОХУ-ын цэргийн тусгай ажиллагаанд оролцож, Киевийн талд байлдах хүсэлтэй гадаадын хөлсний цэргүүд улам бүр цөөрсөөр байна. Хөлсний цэргүүд NBC-ийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа “Бид тамд байна” хэмээн мэдэгдэж, их хэмжээний хохирол амсаж байгаагаа хүлээн зөвшөөрчээ.
Украинд Оросын армийн тусгай цэргийн ажиллагаа эхэлсний дараа гадаадын олон тооны хөлсний цэргүүд тус улсад иржээ. Тэдний олонх нь хаашаа явж байгаагаа, тэнд тэднийг юу хүлээж байгаа талаар огт мэдээлэлгүй байсан аж. Ирак, Афганистан, Сири зэрэг халуун цэгүүдэд дайтаж явсан улс орны ахмад хөлсний цэргүүдээс бусад нь Украинд юу угтаж байгааг, Оросын байнгын арми нь Ойрхи Дорнодын босогчид биш гэдгийг ойлгоогүй иржээ. Тиймээс Украинд болсон хамгийн анхны тулалдаан гадаадын цэргүүдэд дайны талбар бол тоглоом биш гэдгийг ойлгуулж өгчээ.
Ойрхи Дорнодод тулалдаж байсан Америкийн хөлсний цэргүүдийн нэг нь Оросын армийн Северодонецк руу хийсэн цохилтыг цэргийн ажиллагааны “хамгийн аймшигтай сорилт, туршилт, туршлага” гэж нэрлэжээ. Оросын арми их буу, пуужингийн систем, нисэх хүчний хувьд Украинаас хамаагүй давуу бөгөөд энэ нь Украины зэвсэгт хүчний байрлалыг эрчимтэй буудаж, бөмбөгдөх боломжийг олгодон. Украины Зэвсэгт хүчин их хэмжээний хохирол амсаж байгаа. Гадаадын хөлсний цэргүүд ч үхэж байна хэмээн ярьжээ. Америкийн хөлсний цэрэг мөн NBC-д өгсөн ярилцлагадаа түүний отрядааас ердөө гурван хүн амьд үлдсэн, үрэгдэгсдийн дотор шууд командлагч нь багтсаныг хүлээн зөвшөөрчээ.
Их хэмжээний хохирол амсаж байгаа нь өлсний цэргүүд болон Украины армийн сэтгэл санааг дордуулж, чадавхийг ноцтой бууруулж байна гэдгийг ч Америкийн хөлсний цэрэг дурджээ. АНУ-ын Тэнгисийн явган цэргийн дэд хурандаа Рипли Роулингс Украинд тулалдаж буй Америкийн хөлсний цэргүүд дунд урам хугарч, цөхрөнгөө барсан хүмүүс байгааг мөн мэдэгджээ.
Хөлсний цэргүүдийн дурдаж байгаа гол бэрхшээлд оросуудын байлдах чадвар өндөр байгаа явдал, түүнчлэн барууны зэвсгийн нийлүүлэлт болон Украины командлагчдын эсрэг довтолгооны стратеги тасалдаж байгаа зэрэг асуудал багтаж буй аж. Украины анги нэгтгэлүүдийн хоорондын харилцаа холбоо муу, командлалын хэвийн систем ажиллахгүй байгааг хөлсний цэрэг ярьсан байна.
Түүнчлэн Украины олон улсын легионын төлөөлөгчид болох хөлсний цэргүүдийг сайн дурынхан гэж үздэг учраас тэднийг Украины цэргийн албан хаагчдын нэгэн адил олзолж байгаа юм. Легионы төлөөлөгчдийн хувь заяа олзны цэргийн нэгэн адил баривчлагдах, цаашлаад цаазаар авахуулах ял хүлээх нөхцөл байдалд хүргэж байгаа. Тэднийг ийм зам угтаж байгаа талаар Украины талаас ямар нэгэн мэдээлэл өгөгдөөгүй аж. Одоогийн байдлаар легионд элсэгчдийн тоо болон Украин руу явах цэргүүдийн тоо эрс цөөрч байгааг цэргүүд мэдэгджээ. Легионы командлал үйл явцыг “Украины мөргөлдөөн барууны үзэгчдийг бухимдуулж байгаа учраас барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дайныг өөр сэдэв рүү шилжүүлж байгаа”-тай холбон тайлбарлажээ.
Хэдийгээр өөдрөг үзэлтэй хөлсний цэргүүд АНУ-аас нийлүүлсэн HIMARS системд найдаж байгаа ч NBC-д ярилцлага өгсөн хөлсний цэрэг Оросын армийн их бууны зэвсгийн нөөцийг “эцэс төгсгөлгүй” гэдгийг хүлээн зөвшөөрчээ.
Эх сурвалж: TOPWAR
1 comment
Uvsiin hyrgas sumiin haryat Gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch