Дэлхийн дахинд коронавируст халдварын Омикроны ВА.4, ВА.5 хувилбарууд эрчимтэй тархаж, улс орнуудад тохиолдлын тоо эрс нэмэгдэж байна. Манай улсын хувьд ч нийт шинжилгээний 10 хувьд дээрх дэд хувилбарууд бүртгэж, хүн амын дунд өргөн хүрээтэй халдварлаж эхэллээ. Өмнөх хувилбараас ялгаатай нь маш хурдтай халдварлаж, хүний эд эсэд нэвтрэх чадвар өндөр байгааг ЭМЯ-наас анхааруулж байна. Иймд, иргэд олон нийтийн газраар явахдаа аль болох маскаа зүүж, хүн бүр халдвар хамгаалалтын дэглэмээ сайтар баримтлах шаардлагатай байгааг сануулав.
Коронавирусийн халдвар авсан хүмүүст эмийн багц болон эмчилгээний төлбөрийг даатгалаас олгож байсныг зогсоосон гэдгийн ЭМЯ-наас мэдээлэв. Иймд халдвар авсан иргэд өөрсдөө эм, тарианы зардлаа гаргах юм байна.
Харин 0-10 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд хүндэрч, эмнэлэгт хэвтсэн тохиолдолд эмчилгээний төлбөрийг ЭМД-аас төлнө гэдгийг анхаарууллаа. Харин ахмад настан бусад хүмүүс хүндэрч эмнэлэгт хэвтвэл өөрсдөө 230 мянган төгрөгийн төлбөрөө төлөөд хэвтэх юм байна.