Улсын баяр наадамд шинээр цол авсан бөхчүүдээ Ховд нутгийнхан хүлээн авч, баяраа тэмдэглэсэн байна. Энэ үеэр Үндэсний барилдаан түрүүлсэн Улсын аварга О.Хангайд УИХ-ын гишүүн С.Бямбацогт 500 хонь бэлэглэжээ. Ховд нутгийнхан “Ховдын хүчтэнүүд” шоу цэнгээн зохион байгуулж, Улсын аварга О.Хангай, Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын начин Б.Сосорбарам нарын цолны угаалга болсон байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт Улсын аварга О.Хангайд 500 хонь, Улсын заан Б.Бат-Өлзийд 21 адуу, Улсын начин Б.Сосорбарамд 10 сая төгрөг бэлэглэж байгаагаа тайзан дээрээс мэдэгджээ.
Эрхэм гишүүн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 997 хонь, 21 адуутай гэж мэдүүлсэн байдаг. Тэгэхээр О.Хангайд өөрийн хониныхоо талыг, заан Б.Бат-Өлзийд бүх адуугаа бэлэглэсэн байна.