“Эрдэнэс Тавантолгой” ХК “УБТЗ” ХНН-тэй хамтран ажиллана

2022-07-22 10:001min0
ЭТТ1

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн нар өнөөдөр /2022.07.21/ хамтран ажиллах Санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспортын бүтээгдэхүүнийг ОХУ болон БНХАУ руу гаргах, компаниас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн хүрээнд импортлох бараа, ачааны тээвэрлэлтийг “УБТЗ” ХНН-ийн суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг ашиглан зохион байгуулах юм.

Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төмөр замын асуудал хариуцсан нэгжийн хүний нөөцийн чадавхыг дээшлүүлэх чиглэлд “УБТЗ” ХНН-ийн мэргэжилтнүүд хамтран ажиллана.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй