Ажлаас халшралтыг товчхондоо ажлын стрессээс үүдэлтэй сэтгэл гутрал гэж ойлгож болно.
Удаан хугацаанд өөрийн хүсээгүй ажлын байранд байх, өсөж хөгжих боломжгүй байх, ажлын ачаалал ажиллах цаг урт байх, амралтгүй удаан хугацаагаар ажиллах, удирдах албан тушаалтантай ойлголцож чадахгүй байх, хамт ажиллагсдын таагүй харилцаа, цалин урамшуулал хангалтгүй байх гэх мэт маш олон шалтгаанаас болж ажлаас халширч шатан дургүй болж болно.
Танд дараах асуудал тулгарч байгаа бол шаталтанд орж дуусаад үнс болж байж мэдэх юм.
1. Өглөө ажилдаа явах сонирхолгүй, өглөөдөө унтаж ажлаасаа байнга хоцордог.Дургүйд хүчгүй гэдэг шиг. (Lack of motivation)
2. Дандаа л ядралт танд мэдрэгддэг, ажлаасаа таашаал эрч хүч авдаггүй. (Mental exhaustion)
3. Өдөр тутмын энгийн хийдэг байсан зүйлсээ ч хийхэд хэцүү давагдашгүй санагдана. (Feel overwhelming)
4. Таны бодол санаанд дандаа л сөрөг бодол эргэлддэг болсон. Яагаад ч юмны сөрөг талыг олж хараад хэлээд байдаг болсон. (Negative outlook)
5. Өөртөө эргэлзэж, өөртөө итгэх итгэл буурсан,занганд урхинд орсон юм шиг мэдрэмж төрдөг болсон. (Feels trapped and self-doubt)
Хүмүүс амьдралынхаа аль нэг үе шатанд ажлаас халшралттай заавал нүүр тулдаг ба ажлын стресс менежментийг хийж сурснаар даван туулах боломжтой байдаг.
Нийтэлсэн: Сэтгэл заслын эмч М.Далайцэрэн