ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ буурахад дагаж буурах ёстой гэсэн байр суурин дээр хатуу зогсоно гэдгээ цахим хуудсаараа мэдэгдлээ.
Тэрбээр “Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ нэмэгдэхэд импортлогчид тэр хэмжээгээр үнэ өсгөж буй учир Дизель, АИ-98, АИ-95, АИ-80 шатахууны үнэ жигд нэгэн зэрэг нэмэгдэж байна. Засгийн газраас хэлэлцээр хийсний үр дүнд АИ-92 автобензиний үнийг өнгөрсөн 4-6 дугаар сард дэлхийн зах зээлийн үнээс 24.3-30 хувь хямдаар борлуулж байсан харин энэ сард хийсэн хэлцлийн дүнд дэлхийн зах зээлийн үнээс 35.3 хувиар хөнгөлөн нийлүүлж байна.
ЗГ-с шатахуун импортлогч ААН-үүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, татварыг тэглэж, валютын нөөцийг бүрдүүлж өгч байна.
Дэлхийн зах зээл дээр үнэ нэмэгдэхэд нэмэгдэж байгаа бол буухад буух ёстой гэдэг байр суурин дээр ШӨХТГ хатуу зогсоно. Ирэх сараас дэлхийн зах зээл дээр үнэ буух төлөвтэй гэж таамаглаж байна” хэмээв.