Монгол Улсад “Ковид-19”-ийн Омикрон вирусийн BA.4 BA.5 гэх шинэ мутаци бүртгэгдээд байна. Үүнээс үүдэн коронавирусийн халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгаа юм. ДЭМБ-ын мэдээллээр сүүлийн долоо хоногт хийсэн ген дараалал тогтоох шинжилгээнээс харахад дэлхий улс орнуудад ВА4 хувилбар 15 хувь, ВА5 хувилбар 50 хувийг эзэлж байна.
Манай улсын хувьд Коронавиурсийн шинэ хувилбар ямар байгаа талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж хэлэхдээ “Долоодугаар сарын 18-нд 290 тохиолдол бүртгэгдлээ. Томуу, томуу төст өвчний халдвар мөн буурахгүй байна. Тухайлбал, амбулаторийн үзлэгийн 9.1 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа юм” гэв.
Нэмэлт дөрөвдүгээр тунд хамрагдах хэрэгтэй байгаа тухай яриандаа онцолсон. Ингээд гуравдугаар тунд нийслэлийн зорилтот иргэдийн 54 хувь нь хамрагдсан бол дөрөвдүгээр тунд таван хувь нь хамрагдсан, вакцины нөөц хангалттай байгаа гэлээ. Мөн хичээл эхлэх үеэр халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байгааг хэлсэн юм.
Омикрон вирусийн BA.4 BA.5 гэх шинэ мутаци нь хүний биед хурдан нэвтэрч, амархан өвчлүүлж, эд эсийг гэмтээдэг. Үүнээс гадна өмнөх халдваруудаас илүү хурдан тархдаг. Хавсарсан эмгэгтэй, хүнд өвчтэй хүмүүс хүндээр өвдөж, нас барах эрсдэл ойрхон байдаг. Хүүхдүүд хөнгөн өвдөж байгаа ч гэсэн хоол тэжээлийн дутагдалтай, хавсарсан эмгэгтэй болох, хүндрэх эрсдэл мөн л байна. Залуу хүмүүс ч ялгаагүй. Тэгэхээр иргэд вакцины хоёр дахь тунд хамрагдсан байсан бол гуравдугаар тундаа, гурав, дөрөвдүгээр тундаа хамрагдсан бол дараа дараагийн нэмэлт тундаа хамрагдаж өөрийгөө хамгаалах шаардлагатай. Ялангуяа хавсарсан эмгэгтэй, уг мутациар өвлөлөө гэхэд хүндрэх эрсдэл өндөртэй хүмүүс яаралтай арга авах хэрэгтэй гэж УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн Нарийн бичгийн дарга, Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр хэвлэлд өгсөн ярилцлага өгөх үеэрээ дурьджээ.
ЭМЯ-ны удирдлагууд Орон нутгийн төлөөлөлтэй хийж буй шуурхай хурлаар улсын хэмжээнд болон орон нутагт коронавирусийн өвчлөлийн тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагуудыг хүний нөөцийн зохицуулалт хийх, эм, эмнэлгийн хэрэгслийн гурван сарын нөөц бүрдүүлж ажиллахыг анхааруулж үүрэг чиглэл өгөөд байна.
1 comment
3.н тун хийж хэдийг алж хэдэн тэрбум төгрөг гударсан та нар одоо 4.ийг хийж хэдийг гудрах санаатай байна