Монгол Улсаас 115 иргэн БНСУ-д, 52 иргэн Япон улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар 2022 оны хоёрдугаар улиралд зуучлагдсан байна.
Хөдөлмөрийн гэрээгээр цалинтай ажил эрхлэхээр зуучлагдсан иргэдийн тоо энэ оны хоёрдугаар улиралд 167 болж, өмнөх улирлаас 236 (58.6%) хүнээр буурчээ. Цалинтай ажил эрхлэхээр зуучлагдсан иргэдийн 117 нь эрэгтэй бол 50 нь эмэгтэй байна.
Ажил эрхлэхээр зуучлагдсан иргэдийн
37.7 хувь нь 30-34 насныхан,
24 хувь нь 35-39 насныхан
2.4 хувь нь 45-54 насныхан байгаа аж.
Уг гэрээгээр цалин хөлстэй ажил эрхлэхээр зуучлагдсан иргэдийн 89 (53.3%) нь бакалаврын дээд, 55 (32.9%) нь бүрэн дунд, 19 (11.4%) нь техникийн болон мэргэжлийн, 3 (1.8%) нь магистр, доктор, 1 (0.6%) нь суурь боловсролтой байна.