Хэнтий аймаг Цэнхэрмандал сум Согоот баг Жаргалантын адаг гэх газраас “Приус 20”маркийн автомашинтай 65 настай эмэгтэй, С алга болсон гэсэн дуудлагыг 2022.07.18-ны өдрийн 21:00 цагт ирүүлснээр Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсээс бүрэлдэхүүн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, автомашиныг Хэнтий аймгийн Цэнхэрмадал сумын нутаг дэвсгэр Еүдгийн голын шаварт суусан байсныг олсон.
Гэвч иргэн С автомашин дотор байгаагүй тул үргэлжлүүлэн хайж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул шөнийн 00:50 цагт эрлийн ажиллагааг зогсоосон байна.
Сураггүй алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн бүрэлдэхүүн 2022.07.19-ний өглөөнөөс эхлүүлж, осолдсон байх магадлалтай газруудад нийт 12 удаагийн шумбалт хийж, Хэнтий аймаг Цэнхэр мандал сум Согоот баг Жаргалантын адгаас- Нугаар баг Аягын амны гарам хүртэл нийт усаар болон эргээр 34 км, машинаар 40 км самнаж, 17:19 цагт Нугаар баг Аягын амны гарманы голд нас барсан байсныг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгч ажиллалаа гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.