Хууль бусаар тарваганы мах борлуулж байсныг илрүүлэв

2017-08-03 14:441min0
тарвага

Өнөөдөр (2017.08.03) Баянгол дүүргийн нутаг, вокзалын арын автобусны буудал дээр иргэн Б.Баасанбаяр гурван ширхэг тарвага борлуулах гэж байгаад баригджээ.

Дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн нэгдүгээр хэлтэсийн хорооны байцаагч нар хамтран ил задгай худалдаа явуулдаг иргэдийн үйл ажиллагаанд шалгалт хийхэд дээрх зөрчил илэрсэн байна.

Албаны хүмүүс хууль бусаар агнаж, борлуулах гэж байсан тарвагыг Зооноз судлалын үндэсний төвд шилжүүлэн, ойр орчмын талбайд ариутгал халдваргүйжилт хийжээ.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй