07:00-11:00 Үндэсний хурдан морьдын уралдаан: Соёолон нас
Хүй долоон худаг
Соёолон насны морьдын уралдаан

08:00-11:00 Үндэсний шагайн харвааны хагас шигшээ тоглолт
Шагайн асарт

08:00-12:00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг
Сурын талбай

09:00-11:30 Үндэсний бөхийн барилдаан: Гурвын даваа
Төв цэнгэлдэх хүрээлэн
Бөхийн барилдааны гурвын даваа

09:00-11:30 Өсвөр бөхийн барилдааны гурвын даваа
Төв цэнгэлдэх хүрээлэн
Өсвөр бөхийн барилдааны гурвын даваа

09:00-17:00 “Монгол наадам” нээлттэй сан хөмрөг-тусгай үзэсгэлэн
Монголын Үндэсний музей
Баяр наадамд зориулсан музейн сан хөмрөгөөс Монголчуудын өв соёл, түүхэн үзмэрийн цуглуулгын дээжээс хүргэнэ.

09:00-18:00 “Хөхүүрийн айраг” наадам
Хүй долоон худаг

09:00-18:00 “Монгол домог” Уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Д.Отгонтөгс
Монголын Уран зургийн галерей
АНУ-ын Чикаго хотын Дүрслэх урлаг соёл судлаач, Түүхийн ухааны доктор Ph.D зураач, уран барималч Бэсүд Том Дашням Отгонтөгс-ийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнг хүргэнэ.

09:00-18:00 “Сан хөмрөг” үзэсгэлэн
Байгалийн түүхийн музей
Музейн сан хөмрөгөөс хүргэнэ.

09:00-18:00 “Монголын нэг өдөр” үзэсгэлэн
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
Музейн сан хөмрөгөөс дээжлэн хүргэнэ.

09:00-18:00 “Хотол чуулган” үзэсгэлэн
Чойжин ламын сүм музей
Музейн сан хөмрөгөөс дээжлэн хүргэнэ.

09:00-18:00 “Сан хөмрөг” үзэсгэлэн
Богд Хааны ордон музей
Музейн сан хөмрөгөөс хүргэнэ.

09:00-18:00 “Сан хөмрөг” үзэсгэлэн
Монголын театрын музей
Музейн сан хөмрөгөөс хүргэнэ.

09:00-18:00 “Сан хөмрөг” үзэсгэлэн
Монгол цэргийн музей
Музейн сан хөмрөгөөс хүргэнэ.

09:00-18:00 “Хөрөг” Уран бүтээлийн үзэсгэлэн
Улаанбаатар хотын музей
Музейн сан хөмрөгөөс хүргэнэ.

10:00-21:00 “Соёлын наадам”
Хүй долоон худаг
Соёлын наадмын үйл ажиллагаа тусгай хөтөлбөрийн дагуу хийгдэнэ.

11:00-14:00 Үндэсний шагайн харвааны үзүүр, түрүүний тоглолт
Шагайн асарт

11:30-14:30 Үндэсний бөхийн барилдаан: Дөрвийн даваа
Төв цэнгэлдэх хүрээлэн
Бөхийн барилдааны дөрвийн даваа

11:30-14:30 Өсвөр бөхийн барилдааны дөрвийн даваа
Төв цэнгэлдэх хүрээлэн
Өсвөр бөхийн барилдааны дөрвийн даваа

12:00-14:00 Үндэсний хурдан морьдын уралдаан: Даага
Хүй долоон худаг
Дааганы хурдан морьдын уралдаан

12:00-14:00 Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг
Сурын талбай
Үндэсний харваа үргэлжилнэ.

14:00-15:30 Үндэсний шагайн харвааны шөвгийн 8-д үлдсэн баг, харваачдад шагнал гардуулах ёслол
Шагайн асарт

14:10-14:30 Үндэсний сурын түрүү тодруулах 16 харваачийн шигшээ харваа
Сурын талбай
Шигшээ харваа үргэлжилнэ.

15:00 “Монголын сайхан орноор” уран зургийн үзэсгэлэн
Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд
“Монгол хүн, Монгол ирээдүй, Монгол бахархал” уриан дор Монгол орны түүх соёл, аж байдал, зан заншил, үзэсгэлэнт байгаль түүний дахин давтагдашгүй дүр төрх зэргийг өнгөрсөн, одоо, ирээдүй цаг дор уран бүтээлчийн сэтгэл оюун өнгө дүрслэлээр урлагийн гайхамшигт бүтээл болгон хувиргасан уран бүтээлүүдийг хүргэнэ.

15:00-17:00 Үндэсний бөхийн барилдаан: Тавын даваа
Төв цэнгэлдэх хүрээлэн
Бөхийн барилдааны тавын даваа

15:00-17:00 Өсвөр бөхийн барилдааны тавын даваа
Төв цэнгэлдэх хүрээлэн
Өсвөр бөхийн тавын даваа

15:10-15:20 Үндэсний сурын түрүүд цол, шагнал гардуулах ёслол
Сурын талбай
Шагнал гардуулна.

16:00-17:00
18:00-19:00 “Агуйд амилсан өв” Ардын урлагийн тоглолт “Агуйд амилсан өв” Ардын урлагийн тоглолт
Агуйн өргөө / Монголын театрын музей /
Ховд аймгийн Жаргалант хайрхнаас 2008 он олдсон Эртний нүүдэлчдийн архелогийн олдвор Алтайн ятгыг олон нийтэд таниулах тоглолт зохион байгуулна.

17:00-18:00 Хурдан морины уралдааны Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулах ёслол
Төв цэнгэлдэх хүрээлэн
Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.

17:00-19:00 “Монголын сайхан орон” Морин хуурын чуулгын тоглолт
Соёлын төв өргөө
Монгол Улсын Морин хуурын чуулга үүсэн байгуулагдсны 30 жилийн ойн хүрээнд жил бүр уламжлал болон тоглогддог “МОНГОЛЫН САЙХАН ОРОН” Үндэсний их баяр наадамд зориулсан концерт энэ жил РОК ПОП-н үе үеийн уран бүтээлчидтэй хамтарч тоглоно.

18:00-19:00 “Nomadic legend” Ардын урлагийн тоглолт
Цагаан лавай чуулга / Ган зам чуулга /
Үндэсний урлагийн бүхий л үзүүлбэрүүд багтаасан ардын урлагийн цогц хөтөлбөртэй тоглолт зохион байгуулна.

18:00-19:20 “Дэлхийд гайхагдсан Монгол урлаг” жуулчдад зориулсан тоглолт
Үндэсний Урлагийн Их Театр
Монголчуудын олон зууны турш өвлүүлэн уламжилж ирсэн соёлын биет бус өвийг сурталчлан таниулсан шинэчилсэн хөтөлбөрөөр хүргэнэ.

18:00-19:30 Үндэсний бөхийн барилдаан: Зургаагийн даваа
Төв цэнгэлдэх хүрээлэн
Бөхийн барилдааны зургаагийн даваа

18:00-19:30 Өсвөр бөхийн барилдааны зургаагийн даваа
Төв цэнгэлдэх хүрээлэн
Өсвөр бөхийн зургаагийн даваа

19:30-19:50 Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулал ёслол
Төв цэнгэлдэх хүрээлэн
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, энгэрийн тэмдэг гардуулна.

19:30-20:30 Үндэсний бөхийн барилдаан: Долоогийн даваа
Төв цэнгэлдэх хүрээлэн
Бөхийн барилдааны долоогийн даваа

19:30-20:30 Өсвөр бөхийн барилдааны долоогийн даваа
Төв цэнгэлдэх хүрээлэн
Өсвөрийн бөхийн долоогийн даваа

20:30-20:40 Үндэсний бөхийн барилдааны “Начин”, “Xарцага” цолны батламж гардуулах ёслол
Төв цэнгэлдэх хүрээлэн
Үндэсний бөхийн барилдаанд “Начин, харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд MУ-ын Ерөнхийлөгч батламж гардуулна.

20:40-20:50 Аваргуудад хүндэтгэл үзүүлэх
Төв цэнгэлдэх хүрээлэн

20:40-21:30 Үндэсний бөхийн барилдаан: Наймын даваа
Төв цэнгэлдэх хүрээлэн
Бөхийн барилдааны наймын даваа

21:30-21:40 Үндэсний бөхийн барилдааны “Улсын заан” цол гардуулах ёслол
Төв цэнгэлдэх хүрээлэн
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний бөхийн барилдаанд “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол, энгэрийн тэмдэг, батламж гардуулна.

21:40-22:00 Үндэсний бөхийн барилдаан: Есийн даваа
Төв цэнгэлдэх хүрээлэн
Бөхийн барилдааны есийн даваа

22:00-00:00 “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн
Хүй долоон худаг
Урлагийн тоглолт зохион байгуулна.

22:00-22:10 Үндэсний бөхийн барилдааны “Улсын гарьд” цол гардуулах ёслол
Төв цэнгэлдэх хүрээлэн
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний бөхийн барилдаанд “Улсын гарьд” цолны болзол хангасан бөхчүүдэд цол, энгэрийн тэмдэг, батламж гардуулна.

22:00-22:30 Үндэсний бөхийн барилдаан: Арвын даваа
Төв цэнгэлдэх хүрээлэн
Бөхийн барилдааны арвын даваа

22:30-22:40 Үндэсний бөхийн барилдааны Түрүүлж, үзүүрлэсэн бөхөд цол, батламж гардуулах ёслол
Төв цэнгэлдэх хүрээлэн
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхөд цол, энгэрийн тэмдэг, батламж гардуулна.

22:40-23:00 Үндэсний Их Баяр Наадмын хаалтын арга хэмжээ
Төв цэнгэлдэх хүрээлэн
– 3D үзүүлбэр – Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг хааж үг хэлнэ. – 3D үзүүлбэр – Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн