Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын хурдан Азарганы уралдаанд 283 хурдан азарга бүртгүүлснээс 202 гарааны зурхай руу хөдөлсөн юм. Гарааны зурхайгаас 199 азарга эргэснээс Төв аймгийн Баян сумын уугуул, Монгол Улсын Манлай уяач Баасансүрэнгийн Нямжавын хээр түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ.
Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул Монгол Улсын Тод манлай уяач Д.Хишигжаргалын охин Х.Аминхишигийн зээрд, аман хүзүүдэж, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хужирт сумын харьяат П.Батсайханы титэм халзан, дөрөвт Завхан аймгийн Хужирт сумын уяач, Монгол Улсын Тод манлай уяач Т.Галбадрахын хүрэн азарга, айргийн тавд Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын харьяат, Монгол Улсын манлай уяач Г.Батболдын халтар азарга тус тус хурдалж, наадамчин олноо баясгалаа.
Энэ жилийн улсын их баяр наадамд уралдахаар 283 хурдан азарга бүртгүүлснээс 202 гарааны зурхай руу хөдөлсөн юм.