Үндэсний их баяр наадамд хамгийн олон удаа давсан хүчит таван бөхтэй танилцана уу.
Дархан аварга Хорлоогийн Баянмөнх – Увс аймгийн Хяргас сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх нь төрийн наадамд 10 удаа түрүүлж, 250 удаа давжээ.
Дархан аварга Жигжидийн Мөнхбат – Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Ж.Мөнхбат нь таван жил дараалан түрүүлж, 224 удаа давжээ.
Дархан аварга Дарийн Дамдин – Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат жүжигчин, дархан аварга Дарийн Дамдин нь улсын наадамд анх удаа тав дараалан түрүүлсэн бөх бөгөөд 219 удаа давжээ.
Дархан аварга Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ – Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нь төрийн наадамд хамгийн олон буюу 12 удаа түрүүлж, 193 удаа давжээ.
Дархан аварга Бадамдоригийн Түвдэндорж – Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, үндэсний спортын гавьяат мастер, дархан аварга Б.Түвдэндорж нь улсын их баяр наадамд 173 удаа давжээ.
Эх сурвалж: Үндэсний бөхийн салбар хороо