07:00-11:00  Үндэсний хурдан морьдын уралдаан: Азарга нас
Хүй долоон худаг
Азарга насны морьдын уралдаан

08:00-11:00 Үндэсний шагайн харвааны хэсгийн тоглолт
Шагайн асарт

09:00-17:00 “Монгол наадам” нээлттэй сан хөмрөг-тусгай үзэсгэлэн
Монголын Үндэсний музей
Баяр наадамд зориулсан музейн сан хөмрөгөөс Монголчуудын өв соёл, түүхэн үзмэрийн цуглуулгын дээжээс хүргэнэ.

09:00-18:00 “Хөхүүрийн айраг” наадам
Хүй долоон худаг
Азарга насны морьдын уралдаан

09:00-18:00 “Монгол домог” Уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн Д.Отгонтөгс
Монголын Уран зургийн галерей
АНУ-ын Чикаго хотын Дүрслэх урлаг соёл судлаач, Түүхийн ухааны доктор Ph.D зураач, уран барималч Бэсүд Том Дашням Отгонтөгс-ийн бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнг хүргэнэ.

09:00-18:00 “Сан хөмрөг” үзэсгэлэн
Байгалийн түүхийн музей
Музейн сан хөмрөгөөс хүргэнэ.

09:00-18:00 “Монголын нэг өдөр” үзэсгэлэн
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
Музейн сан хөмрөгөөс дээжлэн хүргэнэ.

09:00-18:00 “Хотол чуулган” үзэсгэлэн
Чойжин ламын сүм музей
Музейн сан хөмрөгөөс дээжлэн хүргэнэ.

09:00-18:00 “Сан хөмрөг” үзэсгэлэн
Богд Хааны ордон музей
Музейн сан хөмрөгөөс хүргэнэ.

09:00-18:00 “Сан хөмрөг” үзэсгэлэн
Монголын театрын музей
Музейн сан хөмрөгөөс хүргэнэ.

09:00-18:00 “Сан хөмрөг” үзэсгэлэн
Монгол цэргийн музей
Музейн сан хөмрөгөөс хүргэнэ.

09:00-18:00 “Хөрөг” Уран бүтээлийн үзэсгэлэн
Улаанбаатар хотын музей
Музейн сан хөмрөгөөс хүргэнэ.

9:30 Mонгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол эхэлнэ.
Жанжин Д.Сүхбаатарын талбайд
Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэн рүү залах ёслол эхэлнэ.

10:00-21:00 Соёлын наадам
Хүй долоон худаг
14:00-15:30 Соёлын наадмын арга хэмжээний нээлт эхэлнэ. 10:00-18:15 Соёлын наадмын арга хэмжээний үйл ажиллагаа үргэлжилнэ.

11:00 Монгол Улсын Төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслол
Төв цэнгэлдэх хүрээлэн
Үндэсний Их Баяр Наадмын нээлтийн ажиллагаа – Монгол Улсын төрийн тугийг Төрийн ордонгоос Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслол

11:10 Үндэсний Их Баяр Наадмын нээлт
Төв цэнгэлдэх хүрээлэн
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100,101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг нээж үг хэлнэ.

11:20-12:40 Үндэсний Их Баяр Наадмын нээлтийн арга хэмжээ
Төв цэнгэлдэх хүрээлэн
Үндэсний бахархал гэдэг нь аливаа улс орны хүндэтгэж бахадсан нийтлэг нэгэн зүйлсийг хэлнэ. Монгол хүн өөрийн төрж өссөн газар нутаг, эх орныхоо түүх соёл, зан заншлаа танин мэдэж, түүгээр бахархан хайрлах нь тухайн улсын иргэн бүрийн хүлээх ёстой үүрэг, хувь хүний ухамсарт үйл юм. Үндэсний бахархалтай байснаар тухайн үндэстнийг урагш алхуулдаг, амьдрах итгэл төрүүлдэг, зориг зүрх, хүслийг бадраадаг. Иймд энэ удаагийн үндэсний их баярын соёл, урлагийн арга хэмжээг “Монгол бахархал” нэрийн дор Монгол хүн, Монгол үндэстэн, Монголын ирээдүй, дөрвөн улирал, нүүдэлчин Монгол, хүн байгалийн хүйн холбоо, Монгол хэл бичиг, Монголчууд биднийг дэлхийд таниулсан ололт амжилтууд, өв соёл, түүхэн уламжлал зэрэг агуулгаар илтгэн харуулна

11:40-12:40 Үндэсний шагайн харвааны нээлт
Шагайн асарт

12:00-15:00 Үндэсний хурдан морьдын уралдаан: Их нас
Хүй долоон худаг
Их насны морьдын уралдаан

13:00-16:00 Өсвөр бөхийн барилдааны нэгийн даваа
Төв цэнгэлдэх хүрээлэн
Өсвөр бөхийн барилдааны нэгийн даваа

13:00-17:30 Үндэсний бөхийн барилдаан: Нэгийн даваа
Төв цэнгэлдэх хүрээлэн
Бөхийн барилдааны нэгийн даваа

13:00-22:00 Үндэсний шагайн харвааны хэсгийн тоглолт
Шагайн асарт

14:00 Хүй долоо худгийн наадмын нээлтийн ажиллагаа “Соёлын наадам”
Хүй долоон худаг
Хүй долоо худгийн наадмын нээлтийн ажиллагаа “Соёлын наадам” /тусгай хөтөлбөрөөр/

14:00 “Монголын сайхан орноор” уран зургийн үзэсгэлэн
Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд
“Монгол хүн, Монгол ирээдүй, Монгол бахархал” уриан дор Монгол орны түүх соёл, аж байдал, зан заншил, үзэсгэлэнт байгаль түүний дахин давтагдашгүй дүр төрх зэргийг өнгөрсөн, одоо, ирээдүй цаг дор уран бүтээлчийн сэтгэл оюун өнгө дүрслэлээр урлагийн гайхамшигт бүтээл болгон хувиргасан уран бүтээлүүдийг хүргэнэ.

14:30-17:30 Үндэсний сурын хана харвааны адаг өрөг
Сурын талбай

17:30-19:30 Өсвөр бөхийн барилдааны хоёрын даваа
Төв цэнгэлдэх хүрээлэн
Өсвөр бөхийн барилдааны хоёрын даваа

17:30-21:30 Үндэсний бөхийн барилдаан: Хоёрын даваа
Төв цэнгэлдэх хүрээлэн
Бөхийн барилдааны хоёрын даваа

17:30-21:30 Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг
Сурын талбай

17:30-21:30 Үндэсний сурын хасаа харвааны эхэн өрөг
Сурын талбай

18:00-19:00 “Nomadic legend” Ардын урлагийн тоглолт
Цагаан лавай чуулга / Ган зам чуулга /
Үндэсний урлагийн бүхий л үзүүлбэрүүд багтаасан ардын урлагийн цогц хөтөлбөртэй тоглолт зохион байгуулна.

18:00-19:20 “Дэлхийд гайхагдсан Монгол урлаг” жуулчдад зориулсан тоглолт
Үндэсний Урлагийн Их Театр
Монголчуудын олон зууны турш өвлүүлэн уламжилж ирсэн соёлын биет бус өвийг сурталчлан таниулсан шинэчилсэн хөтөлбөрөөр хүргэнэ.

21:00-23:30 “Наадмын үдэш” Үндэсний их найрал хөгжмийн тоглолт
Үндэсний соёл амралтын хүрээлэн
Гадаад дотоодын жуулчдад зориулсан Төрийн их найрал, амьд хөгжмийн наадам цэнгүүн зохион байгуулна.

22:00-00:00 “Улаанбаатарын үдэш-2022” нийтийн цэнгүүн
Хүй долоон худаг
Урлагийн тоглолт зохион байгуулна.

23:00 Баяр наадмын “Ёслолын буудлага”
Жанжин Д.Сүхбаатарын талбай, Яармаг дахь Морин тойруулга

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн