Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн “Зэрэглэл тогтоох ажлын хэсэг байгуулах” А/86 дугаар тушаалаар байгуулагдсан, Зэрэглэл тогтоох ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу Зочид буудлын үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага MNS5927:2008 стандартын дөрвөн одны зэрэглэлийн шаардлага хангасан “Богд” зочид буудал, “Тайж Резорт” зочид буудалд тус тус одны зэрэглэл олгов.
Дээрх аж ахуй нэгж, байгууллагуудын төлөөлөл Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнээс одны зэрэглэл болон батламжаа гардан авлаа.