Өчигдөр Яармагийн гүүрний зүүн талд “Туул” голын усанд 16 настай хүү живж, амиа алджээ.
Тодруулбал, усанд гурван хүүхэд орж байгаад нэг нь хөл алдан живсэн гэсэн дуудлагыг Онцгой байдлын газар 13:55 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 2 км замыг туулан 13:57 цагт очиж, тус голд 4 удаагийн шумбалт хийж, 3 метрийн гүнээс Хан-Уул дүүргийн харьяат 16 настай хүүгийн цогцсыг олж гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Баяр наадмын амралтын өдрүүдэд гол ус бараадахдаа, хүний хөл олон, морь малтай газар явахдаа хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй, үүсэж болох эрсдэлээс үр хүүхдээ хамгаалахыг анхааруулж байна.
Эх сурвалж: ОБЕГ