Тээврийн хэрэгслийн зөөн шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагааны явцад хүний эрх зөрчигдөж байгаа эсэхийг Прокурорын байгууллагаас шалгаж эхэлсэн талаар УЕПГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Ц.Алдархишиг мэдэгдлээ.
Тэрбээр “Тээврийн хэрэгслийн зөөн шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаа нь прокурорын хяналтад орж өмнө нь явагдаж байгаагүй. Энэ үйл ажиллагаанд ямар нэг байдлаар хүний эрх зөрчигдөж байна уу, үйл ажиллагаа нь хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалгахаар Прокурорын байгууллага санаачлан, нийслэлийн төвийн зургаан дүүрэгт шалгах ажиллагааг эхлүүлээд байна.
Шалгах ажиллагаагаар хүний эрхэд нийцэж байгаа эсэх талаар нэгдсэн дүгнэлт гарна.
Бид энэ ажлыг эхлүүлж, үүнтэй холбоотой нийгэмд гараад байгаа асуудлуудыг шалгалтын хүрээнд тогтоож, холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байна” гэв.
1 comment
Ysan neg bayn n mashinaa achuulangyyt xvnii erx ch gex shig yrd n engiin irged uchnuun xoxirood bhad tag suuj bsnaa xvnii erx ch gex shig arai ert seree yu