Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Цагдаа, Тагнуул, Мэргэжлийн хяналт, Гаалийн байгууллагад соёлын өвийн эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх бүтцийг бий болгон чадавхыг бэхжүүлэх тухай арга хэмжээг Хууль, зүй дотоод хэргийн яам, Соёлын яам хамтран хэрэгжүүлэхээр тусгасан.
Дээрх ажлын хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны бүтцэд Түүх, соёлын дурсгалт зүйлийн хууль бус эргэлттэй тэмцэх тасаг шинээр байгуулагдаж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар бүлэгт заасан Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм.
Тус тасгийнхан Монгол Улсын иргэн Э, Б нарын бүлэг этгээдүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25 дугаар бүлэгт заасан
- 25.1 Түүх, соёлын дурсгалт зүйлийг эвдэх, гэмтээх, устгах,
- 25.4 Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийж,
- 25.5 Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл үйлдсэнийг илрүүлжээ.
Шалгалтын явцад мөрийн баримтаар Хүннү, Түрэгийн хожуу хаант улсын Билгэ хааны угсааны иргэдийн эдэлж, хэрэглэж байсан байж болзошгүй археологийн олдвор алтан эдлэл 90 орчим, түүх соёлын дурсгалт зүйл 100 орчмыг хураан авсан байна.
Тодруулбал, мөрдөн шалгах ажиллагаагаар, Монгол Улсын иргэн Э нь Юань, Түрэг, Хүннү, Хан улсын үед хамаарах толгойн чимэглэл нэг, бүсний тоноглол, бүсний унжуурга, хувцасны чимэглэл, амьтны дүрстэй зүүлт, ээмэг, үсний чимэглэл, бөгж, товч зэрэг нийт 90 орчим эд зүйлсийг хууль бусаар олж авсан. Монгол Улсын иргэн Б нь бусадтай бүлэглэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрээс хуучны хийдийн хэд хэдэн туурийг хууль бусаар малтаж зоос, дөрөө, цөгц, бурхан зэрэг нийт 100 орчим эд зүйлийг олж авч, бусдад шилжүүлсэн нь тогтоогджээ.
Дээрх хэрэгт холбоотой иргэн Э-г Улаанбаатар хотоос, Б гэгчийг Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрээс тус тус баривчилж, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
2 comments
Шорнд хий
Өмхий хужаагийн үр сад