Таны амралтанд: Шорлогны мах амтлах жорууд

Зуны дэлгэр сайхан цагт амралтын өдрөө салхинд гарч өнгөрөөх гэж байгаа та бүхэнд шорлогны мах хэрхэн сайхан амтлах талаар зөвлөгөөг хүргэж байна.

Шорлог хийх махны төрлөөс шалтгаалан 500гр мах тутамд хэрхэн өөр өөр амч, чанартайгаар амтлах жоруудыг хүргэж байна. Махны хэмжээ ихсэх тусам амтлагч орцуудаг нэмээрэй.

shor1 Таны амралтанд: Шорлогны мах амтлах жорууд

Халуун сүмстэй, хонины махан шорлог
– Сонгино 1 ширхэг

– 2-3 хумс сармис

– 30мл нимбэгний шүүс

– нунтаг халуун чинжүү

– давс амталгаагаар

Хийх арга: Сонгино, сармисыг жижиглэн хэрчиж давс, чинжүүгээр амтлаж сайтар хутгана. Нимбэгний шүүсийг хийж сайтар хутгаад шорлог хийх махыг бүх талаас нь сайтар амтлаж хутгаад сэрүүн газар 4-6 цаг байлгана.

shor2 Таны амралтанд: Шорлогны мах амтлах жорууд

Шар айрагаар амталсан гахайн махан шорлог

– 100гр сой соус

– 75гр зөгийн бал

– 100мл шар айраг

– 2 хумс сармис

– улаан чинжүү амталгаагаар

– розмарин амталгаагаар

Хийх арга: Сармисыг жижиглэн хэрчээд бусад бүх амтлагчтай хольж сайтар хутгана. Ингээд гахайн махыг нэг бүрчлэн сайтар амтлаж хутгаад хөргөгчинд хийж 1 хонуулна.

shor3-1024x576 Таны амралтанд: Шорлогны мах амтлах жорууд

Базилик, ореганогоор амталсан Тахиан махан шорлог
– 3 хоолны халбага оливын тос

– 1/2 нунтаг сармис/ чеснок

– 1/2 нимбэгний шүүс

– Давс, хар перц амталгаагаар

– Яншуй амталгаагаар

– Базилик амталгаагаар

– Орегано амталгаагаар

Хийх арга: Жижиглэн хэрчсэн амтлагч ургамлууд дээр оливын тос, нимбэгний шүүс, нунтаг сармис, давс, перцийг хийж сайтар хутгаад тахиан махыг амтлаад 30-60 минут байлгасны дараа шорлог хийж болно.

shor4-1024x768 Таны амралтанд: Шорлогны мах амтлах жорууд

Халуун сүмстэй гахайн махан шорлог
– 2 ширхэг сонгино

– Хар перц амталгаагаар

– 1-2 ширхэг лаврын навч

– Халуун чинжүү амталгаагаар

– Давс амталгаагаар

Хийх арга: Сонгиныг жижиглэн хэрчээд ургамлын тос, чинжүү болон бусад амтлагчыг хольж сайтар хутгаад махыг амтлаад сэрүүн газар 5-6 цаг байлгана.

shor5-1024x1024 Таны амралтанд: Шорлогны мах амтлах жорууд

Улаан дарсаар амталсан үхрийн махан шорлог
– 200мл хуурай улаан дарс

-50мл оливын тос

– Розмарин амталгаагаар

– Гоньд амталгаагаар

– Чили /халуун чинжүү/ амталгаагаар

Хийх арга: Оливын тос, дарсыг хольж сайтар хутгаад үлдсэн амтлагчыг хийж хутгана. Ингээд махыг амтлаж холиод тасалгааны температурт 30 минут болгоод шорлог хийхэд бэлэн болно.

shor6-683x1024 Таны амралтанд: Шорлогны мах амтлах жорууд

Чихэрлэг сүмстэй үхрийн махан шорлог
– 1 хоолны халбага бор сахар

– 2 хумс сармис

– Давс, хар перц амталгаагаар

– 2 хоолны халбага оливын тос

– 2 хоолны халбага бальзамын цуу

– 1 хоолны халбага гич

– 1 хоолны халбага гоньд

Хийх арга: Жижиг аяганд гич, оливын тос, бальзамын цуу, бор сахар, давс, хар перц, жижиглэн хэрчсэн сармис, гоньд, хүсвэл розмаринийг хийж сайтар хутгаж холино. Энэхүү сүмсийг хэрчсэн үхрийн махан дээр тарааж хийгээд сайтар хутгаж амтлаарай. Ингээд хөргөгчинд хийж 1-2 цаг байлгана. Эсвэл хонуулсан ч болно Улам л сайхан амттай болно.

shor7-1024x683 Таны амралтанд: Шорлогны мах амтлах жорууд

Таргаар амталсан загасны махан шорлог
– 1 ширхэг сонгино

– 2 хумс сармис

– 1 цайны аяга тараг

– 3 хоолны халбага ургамлын тос

– 1,5 хоолны халбага зөгийн бал

– 2 хоолны халбага нимбэгний шүүс

– Гоньд, хар перц, чинжүү, давс амталгаагаар

Хийх арга: Шорлогоо амтлаж идэх амтат сүмсийг бэлтгэхийн тулд 1 цайны аяга тараг, сармис, нимбэгний шүүс, гич, зөгийн бал, хатаасан ногоон гоньд хийж миксэрдээд л шорлогны амтат сүмс бэлэн боллоо. Шорлогийг шарах явцдаа гадна талаас нь давс, хар перц, паприка, сонгино сармисны нунтаг, гоньд, орегано, лайм шүүс зэргээр амтлаарай. Ер нь загасны мах хурдан болдог учраас таны шорлог түүхийрнэ гэж айх хэрэггүй. Шорлог гадна талаасаа түлэгдэж, мах, ногооны сайхан үнэр анхилах болно.

shor8-1024x683 Таны амралтанд: Шорлогны мах амтлах жорууд

Халуун сүмстэй тахиан махан шорлог
– 1 ширхэг сонгино

– 2 хумс сармис

– 15 гр ногоон сонгино

– 1 цайны халбага ургамлын тос

– 1/2 цайны халбага нимбэгний шүүс

– 50-60гр яншуй

– 1 цайны халбага халуун чинжүү

– Давс, хар перц амталгаагаар

Хийх арга: Ингэхийн тулд яншуйг хүйтэн усанд угаасны дараа жижиглэн хэрчиж автомат холигч/ блендэрт хийнэ. Үүний дараа ногоон сонгино, сармис зэргийг мөн адил жижиглэн хэрчээд холигчинд хийгээрэй. Ингээд лайм жимс эсвэл нимбэгний шүүсийг шахна. 1 цайны халбага ургамлын тос, халуун сүмс хийнэ. Мөн давс, хар перц зэргээр нэмж амтлаарай. Ингээд сайтар хольж миксэрдэхэд ногоон ургамлууд задарч, амтлагчууд ууссан байх болно. Махыг амтлаад битүү таглаж 30 минут эсвэл түүнээс ч удаан хэдэн цагаар ч хадгалан хонуулж болно. Ингэвэл бүр л сайхан амттай болно гэсэн үг.

shor9 Таны амралтанд: Шорлогны мах амтлах жорууд

Таргаар амтлаж шарсан тахиан махан шорлог – Орос жор
– 1 ширхэг сонгино

– 2 хумс сармис

– 1 цайны халбага нимбэгний шүүс

– 1 цайны халбага паприка

– Давс, хар перц амталгаагаар

– 1 хоолны халбага ургамлын тос

– 1 цайны аяга органик тараг

Хийх арга: Томхон саванд чихэргүй органик тараг, ургамлын тос, нимбэгний шүүсийг хийж сайтар хольсны дараа жижиглэн хэрчсэн сармис, сонгино, паприка, давс, хар перц болон өөрийн дуртай нэмэлт амтлагчыг хийнэ. Тахиан цээж махыг шорлох хэмжээгээр дөрвөлжин хэрчсэний дараа дээрх сүмсэнд хийж дор хаяж 4 цаг эсвэл хонуулсан ч болно. Ингэвэл илүү сайхан амттай болох болно. Жич: Тарагны оронд цөцгий эсвэл энгийн майонез ашиглаж шорлогны махыг амтлахад нэн сайхан болдгийг санаарай. Цөцгий, тараг зэргээр амтлаж шорлог хийх гэж байгаа бол хамгийн тохиромжтой мах бол тахиан мах юм.

shor10 Таны амралтанд: Шорлогны мах амтлах жорууд

Майнозаар амталсан тахиан махан шорлог
– 1 цайны аяга майноз

– 2 хумс сармис

– Давс, хар перц амталгаагаар

Хийх арга: Сармисыг жижиглэн хэрчээд майнозанд хийж давс, перцээр амтлаад тахиан махтай холиод 30 минут байлгана.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн