МХЕГ: Нүхэн жорлонг долоо хоногт 2-3 удаа зориулалтын бодисоор халдваргүйжүүлэх шаардлагатай

2022-07-01 09:001min0
00

Нүхэн жорлон угаадасны нүх, бохирын цооног ашиглагч иргэн, аж ахуйн нэгжид Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газраас дараах зөвлөмжийг хүргүүлээ.

Стандартын шаардлага хангасан нүхэн жорлон нь:

  • Битүү хавтангаар хийх
  • Бүхээгийн хаалга гадна, дотор талдаа түгжээтэй байх
  • Шөнийн цагт гэрэлтүүлэгтэй
  • Бүхээгийн хаалганы дээд талд 400 мм урт, 200 мм өргөн ялаа, шавж орохоос хамгаалсан тор бүхий цонхтой
  • Бүхээг дотор ариун цэврийн цаас, өлгүүр, тагтай хогийн сав, цэвэрлэгээний хэрэгсэл байгуулсан байна
  • Усны эх үүсвэрийн худгаас 200 метр, ус түгээх цэгээс 20 метрээс багагүй зайд барих
  • Ундны усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд нүхэн жорлон, угаадасны нүх, бохирын цооног байгаа нөхцөлд усыг унд, ахуйд хэрэглэхгүй байх нь чухал.

Ахуйн хүрээнд нүхэн жорлонгийн халдваргүйжүүлэлтийг хийх:

  • Нүхэн жорлонг долоо хоногт 2-3 удаа зориулалтын бодисоор халдваргүйжүүлэх шаардлагатай
  • Гипохлорит кальция гэдэг бодисоос 500 граммыг таван литр усанд хийгээд тэрийгээ нүх рүү хийх, жорлонгийн шал тавцанг ариутгана.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй