Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс МУГТ, Улсын гарьд П.Сүхбатад Улсын арслан цолыг нөхөж олгохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоосон байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 3.1, 12.4.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Сарангэрэлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Улсын гарди П.Сүхбат агсанд Монгол Улсын арслан цол олгохгүй байгаа үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, түүнд арслан цол олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэжээ.
Хуульч Н.Эрхэмбаяр, П.Сүхбат агсны гэргий Д.Сарангэрэл нарын нэхэмжлэлтэй уг шүүх хурал зургадугаар сарын 13-нд болж, ийм шийдвэр гаргажээ.