Өөрсдийн соёл уламжлалд дассан хүмүүст бусад ард түмний баяр гайхалтай, зарим талаараа хачирхалтай санагддаг биз ээ. Бусад хүмүүсийн уламжлалыг ойлгохын тулд зөвхөн өөрсдийн соёлоороо хязгаарлагдахгүй байх хэрэгтэй юм.
Гэхдээ ард түмний уламжлалт энэ олон баяр наадам, тэмцээн уралдаан дотор үнэхээр чих дэлдийлгэж, нүд бүлтийлгэм уламжлал олон байдаг аж. Энэ талаар доор дурдъя.
Олон улсын далайн дээрэмчдийн өдөр:
Энэ баяр хэдийгээр АНУ-д бий болсон ч интернэтийн ачаар дэлхий даяар тархжээ. Өдгөө жил бүр есдүгээр сарын 19-нд дэлхийн өнцөг булан бүрт хүмүүс нүдээ боож, толгойгоо алчуураар ороож, дээрэмчдийн өвөрмөц хэлээр ярьж, яриан дундаа “пиастр”, “мянган чөтгөр” хэмээх үг хавчуулна.
Аймшигт нүүрний ДАШТ:
Энэ баярыг англичууд бодож олсон бөгөөд Эгремонт хотод явагддаг. Зарим мэдээллээс үзэхэд энэ тэмцээн тэртээх 1297 онд анх хавчны зах дээр үүссэн гэдэг. Уг баяр өнөөдрийг хүртэл бидэнд уламжлагдсаар олон улсын, жил бүр есдүгээр сард зохиогддог тэмцээн болон хувирчээ. Уг тэмцээний домогт аварга нь Питер Жексон гэгч нөхөр юм. Тэрбээр “хамгийн аймшигт нүүртэн” цолын эзэн болохын тулд бүх шүдээ авч хаясан гэдэг. Тэр нь түүнд аймшигт төрхтэй болгож чаджээ.
Сармагчны найр:
Энэ баяр Тайландын Лопбури мужид явагддаг. Жил бүр энэ найранд 600 орчим сармагчин уригдан оролцдог аж. Рама бурхны хүндэтгэлийн энэ найранд төрөл бүрийн ногоо, жимсээр дүүрэн ширээ засна. Домог ёсоор сармагчнууд энэ бурханд олон тооны дайснаа ялахад тус болсон гэдэг.
Шинэ Делигийн будагны баяр:
Энэтхэг ардын энэхүү баяр нь хавар ирсэн, амьдрал эхэлсэн, муу муухай бүхнийг хөөснийг тэмдэглэдэг баяр юм. Энэ баярыг шинэ сар гарахад тэмдэглэдэг бөгөөд хоёр хоног үргэлжилдэг. Домог ёсоор энэ өдөр аймшигт мангас Холик үхсэн гэнэ. Баярын энэ өдөр хот бүрт түүдэг гал асааж, өвөл дууссан, муу муухайгийн сүнс зайлсныг тэмдэглэнэ. Гал дээр Холикийн мануухайг шатааж, улирлын ургацын дээж кокос, үр тариагаа цацна. Өглөө нь хамгийн хөгжилтэй үе эхэлдэг буюу хүмүүс гудамжинд гарч бие биенээ өнгөтэй усаар будна. Түүнчлэн бие бие рүүгээ тод өнгийн нунтаг бодис цацна.
Нүцгэнүүдийн баяр:
Японд энэ баярын 767 оноос хойш тэмдэглэж байна. Энэ өдөр Сайдажи сүмд бөгсөн хэсгээ алчуураар халхалсан 3000 орчим эр цуглардаг аж. Энэ баярын гол зорилго бол амжилтыг өөртөө татах юм. Учир нь сүсэг бишрэлээр бол бүхий л азгүйдэл нүцгэн хүнд хүрснээр өгч болно гэж үздэг байна. Ингээд нүцгэн хүмүүс сүмд ариуссаны дараа гудамжаар явахад хүссэн хүн бүр түүний биед хүрнэ. Амжилт хүсч энд ирэх хүмүүс маш олон. Энэ баяр хоёрдугаар сард болдог учир гудамжинд нүцгэн гарахын тулд багагүй зориг хэрэгтэй. Тиймээс ч тэд их хэмжээгээр сакэ уудаг биз ээ.
Жентльменүүдийн олимпиад:
Англид болдог баяр. Chap ба Hendrick’s нийгэмлэгийн төлөөлөгчид жил бүр жентльменүүдийн дунд олимпиадыг Лондоны нэгэн клубын цэвэр агаарт явуулдаг байна. Уг баярын гол зорилго нь англи жентльменүүдийн уламжлалыг хадгалах явдал юм.
Summer Redneck Games наадам:
АНУ-ын Жоржия мужид жил бүр явагддаг. Энэхүү баярын гол онцлог нь шингэн шавар руу шумбаж орох юм. Үзэгчид оролцогчдыг шумбах тоолонд баяр хүргэн алга ташна.
Үе удмынхан нь өвөг дээдсээ хүндэтгэдэг Тапати баяр:
Чилийн Пасхи арлынхан тэмдэглэдэг. Энэ өдөр арлынхан онцгой хувцас өмсөж, бүжиг дуу хуур хийдэг байна. Түүнчлэн эрчүүдийн дунд, мөн эмэгтэйчүүдийн дунд гадилны уяатай гүйх тэмцээн болдог. Тэмцээний үеэр хөөрхөн, бас хөдөлмөрч хатан шалгаруулна. Өрсөлдөгчид шүүгчдэдээ загас яаж барьж, даавуу яаж нэхсэн тухайгаа ярьж өгдөг байна.
Шотландын Апхелио баяр:
Лервик хотод хамар дээрээ уламжлалт луутай викингүүдийн хөлөг онгоцны 9 метр том загвар байгуулдаг. Хотынхон викингүүд шиг хувцаслаж, хотоор бамбар барин жагсдаг бөгөөд хөлөг онгоцоо тэнгис рүү гаргадаг.
Эх сурвалж: Molomo.ru