2022 оны эхний таван сарын байдлаар гэмт хэрэг зөрчилд нийт 944 хүүхэд өртөж хохирсон. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2,4 дахин өссөн үзүүлэлт. Гэмт хэрэгт өртсөн 36 хүүхэд нас барсан. 316 хүүхэд биедээ гэмтэл авсан байна.
Хичээл сургууль амарсантай холбоотойгоор бусад байдлаар мориноос унасан, нас барсан чирэгдсэн, бэртсэн 13 хүүхэд байгаагаас найм нь нас барсан. Ихэнх нь эмнэлгийн байгууллагад ухаангүй байгаа ажээ.
Эцэг эхчүүд зун болоод хүүхдээ хөдөө явуулчихдаг. Морь сайн унаж сураагүй хүүхдээр морь унуулаад, уралдаанаас биш гэртээ буюу хөдөө байхдаа 13 хүүхэд бэртэж гэмтсэн байна. Хичээл сургууль амарснаас 10 хүүхэд өндрөөс унаж, 3 нь амиа алдсан. Үр хүүхдэдээ тавих хараа сайжруулах хэрэгтэй. Сүүлийн 2 сарын хугацаанд тогонд цохиулсан хүүхдүүд мөн бүртгэгдлээ. Мөн 4 хүүхэд эд зүйлд дарагдсанаас гурав нь нас барсан. Тэд барилгын засвар ажлын үеэр хаалганд, хананд дарагдаж байна” гэж Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Баярбаясгалан мэдээллээ.