“Элсэлтийн ерөнхий шалгалт 2022”-ын дүн оноог эхний байдлаар нэгтгэж, өмнөх онуудын үр дүнтэй харьцуулсан талаар БҮТ-ийн захирал Л.Ганбат, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар мэдээлэл хийлээ.
Мөн үеэр ЭЕШ өгч, их дээд сургуульд элсэх эрх авах монгол хэл, бичгийн шалгалтын ирэх наймдугаар сард дахин зохион байгуулахаар болсон талаар холбогдох албаныхан мэдээллээ.
БҮТ-ийн захирал Л.Ганбат “Монгол хэл, бичгийн шалгалтад 400-аас дээш оноо авсан сурагч ЭЕШ өгч, их дээд сургуульд элсэх боломжтой. Энэ жил нийт 1180 сурагч монгол хэл бичгийн шалгалтын хэмжээст оноонд хүрээгүй байна. Гэхдээ Ковид19 халдварын улмаар хичээл, сургууль завсардсан учир эдгээр хүүхдээс ирэх наймдугаар сард монгол хэл, бичгийн шалгалт зохион байгуулах шийдвэр гарсан. Зөвхөн энэ жил л монгол хэл, бичгийн шалгалтыг ЭЕШ-ын дараа дахин авахаар шийдвэрлэсэн” гэв.
1 comment
Монголоор таван үг найруулаад холбож чадахгүй, нэг үг хэлээд хоёр сул үг хэлдэг, зөв бичиж чадахгүй нөхдүүд их сургуульд орж ирж суугаад байна. Дипломын гол болоод л төгсдөг дөө.