ДЭМБ: Гурван километр газар алхах нь эрүүл мэндэд тустай

2022-06-28 13:001min0
алхах

Монгол Улсын 15-69 насны хүн амын 21.9 хувь нь хөдөлгөөний дутагдалтай байдаг аж. Тодруулбал,

  • 48.2 хувь нь идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй
  • 49.4 хувь нь илүүдэл жин ба таргалалттай байна.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага(ДЭМБ)-ын зөвлөмжид “Гурван километр газар алхах нь сэтгэл гутрал, ядаргаа, анхаарал болон шийдэмгий байдал, зүрх судасны өвчин, хорт хавдар тусах эрсдэл, цусны даралт, жин барих, ууц нурууны өвчинд тустай” хэмээн дурдсан байдаг.

Монголчууд өдөрт дунджаар 2,737 алхам алхдаг байна. Харин хөдөлгөөний дутагдалтай иргэдийн 52.4 хувь нь ажлын байранд, 48.2 хувь нь амралт чөлөөт цагаараа дасгал хөдөлгөөн огт хийдэггүй гэдгийг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй