Сүүлийн жилүүдэд манай дундаас дээш давхаргынхны дунд таргалалт, илүүдэл жин хэвийн үзэгдэл болоод байна. Хүмүүс ихэвчлэн 30 наснаас жин нэмж эхэлдэг бол сүүлийн үед 25 хүрээгүй шахуу байж гүзээ суусан залуус цөөнгүй харагдах боллоо. 10-20 жилийн дараагаас эхлэн өнөөгийн тарган залуу үеийнхэн зүрх судас, хоол боловсруулах эрхтэн системийн өвчлөлд нийтээрээ нэрвэгдэж магадгүй нийгмийн нэгэн тулгамдсан асуудал болохыг үгүйсгэх аргагүй юм. Таргалалтаас сэргийлэхийн тулд хоолны дэглэм барих, зөв зохистой хооллох, спортоор хичээллэх зэрэг шалгарсан аргуудыг хүмүүс тэр болгон хэрэгжүүлж чаддаггүй.
Тарган хүмүүс жин хасахаа байг гэхэд ядаж л дахиж нэммээргүй байдаг байх. Тэгвэл таньд бага ч болов тус болох үүднээс энэхүү мэдээллийг цуглуулав. Хүний бие өдөр тутмын бүхий л үйл ажиллагаанд энерги зарцуулж байдаг. Яг юу хийхэд хэдэн калори энерги зарцуулдагийг мэдэж мөрдөж чадвал жингээ барихад бага ч болов нэмэр болно. Насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 2500 калори энерги шатаадаг бөгөөд үүний 30 хувийг өдөр тутмын үйл хөдлөлийн үед зарцуулдаг байна. Аль болох өндөр калори шатаадаг үйлдлүүдийг ухамсартайгаар сонгож сурцгаая. Дараах үзүүлэлтүүд 70 кг жинтэй хүн 1 цаг тутамд хэдэн калори энерги шатаадгийг харуулжээ. Үүнээс илүү жинтэй хүн харьцангуй их хэмжээний энерги, бага жинтэй хүн бол арай бага хэмжээний энерги шатаана гэсэн үг.
Унтах – 45
Телевиз үзэх – 72
Зүгээр суух – 81
Ном унших – 91
Секс хийх – 105
Машин жолоодох – 120
Шээх – 141
Тоос соруулах – 150
Хоол хийх – 176
Биллиард тоглох – 176
Машин засах – 200
Боулинг тоглох – 210
Хүүхэдтэй тоглох – 216
Нарийн бичгийн ажил – 240
Хөнгөн цэвэрлэгээ – 246
Гольф тоглох – 270
Шатаар өгсөх – 300
Будаг, шавар шохойн ажил – 317
Зүлэг хадах – 324
Иогоор хичээллэх – 360
Бүжиглэх – 370
Тавилга зөөх, цас ухах – 422
Унадаг дугуй унах – 441
Сагсан бөмбөг тоглох – 450
Хөлбөмбөг тоглох – 468
Аэробекээр хичээллэх – 480
Теннис тоглох – 549
Алхаx – 675
Усанд сэлэх – 720
Цанаар гулгах – 740
Дээс тоглох – 750
Гүйлтээр хичээллэх (10км/ц ) – 1118