Засгийн газрын хуралдаанаас төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг он дуустал буцаан олгохоор болсон. Буцаан олголт хэзээнээс олгогдож эхлэх талаар ХНХ-ийн сайд А.Ариунзаяа “Нийгмийн даатгалын шимтгэлийн шимтгэл төлөгч өөрөө төлсөн хэсгийн 50 хувийн буцаан олголтыг 1 сая төгрөгөөс доош цалин хөлс орлоготой бол буцаалтыг олгох шийдвэрийг УИХ гаргасан.
Энэ ажил тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Дараа сарын 25-ны дотор буцаалт нь хийгдэнэ гэх журам хэрэгжиж байгаа. Тэгэхээр өнгөрсөн сарын буцаан олголтыг энэ сарын 25-наас иргэдийн дансанд орж эхэлнэ” гэдгийг Засгийн газрын хуралдаанаар хэлсэн.
Иймд өнөөдрөөс эхлэн төсөвт байгууллага, газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад аж ахуйн нэгжийн ажилтан төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг буцаан олгох юм.
1 comment
Хогийн луйварчид
НДШ өндөр төлсөн иргэд яаж хөлс хүчээ шавхаж өгдгийг мэдхүү луйварчдаа
Хогийн новшнууд , наад хогийн шийдвэрээ эргэж нэг хараарай өмнөөс чинь бөгс байтугай юм улайж байна шүү та нараас болж