Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Хартолгой хэмээх газар нутаглаж буй малчин Н. Отгонбаярын 20 гаруй хонь, ямаа нэг дор үхжээ. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд хос зам тавьж буй “Өндөр Алтайн зам” ХХК зам барихад ашигласан карьераа хамгаалалтгүй орхиж, нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас нүхэнд нь ус тогтжээ.

Уг тогтоол уснаас уусны улмаас хонь ямаа нь олноор үхсэн байна. Малчин төмөр замын торонд хашигдсан ишгээ гаргаж явах хооронд хонь нь замын карьерт тогтсон уснаас уусныхаа дараа цуварч үхсэн байна гэж сэтгүүлч Б.Отгон өөрийн цахим хуудаснаа мэдээлсэн байна.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн