Энэ оны эхний таван сарын байдлаар зам тээврийн ослын улмаас 1,087 хүн гэмтэж, 195 иргэний амь нас хохирсон харамсалтай мэдээлэл байна.
Сурагчдын зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийн аюулгүй байдлыг хангах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Тодруулбал,
12 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх
Хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүс зүүлгэх
Бага насны хүүхдийг ганцааранг нь машинд үлдээхгүй байх
Хүүхдийг машины доор сүүдэрт тоглуулахгүй байх
Унадаг дугуй, скүүтэр унахдаа хамгаалалтын малгай өмсгөж хэвшүүлэхийг зөвлөж байна.
зураг
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам