Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг өчигдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртэй хийсэн хэлэлцээрийн явц, хэрэгжилт, гарч буй хүндрэлүүдийн талаар санал солилцон ярилцав.
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы танилцуулснаар ОУВС-ийн ажлын хэсэг маргааш төгсгөлийн уулзалтаа хийх ажээ. Хэлэлцээр амаргүй нөхцөл байдалд явж байгаа. Монголбанкны хувьд ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орсноор банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийхээр болжээ.
Мөн ОУВС-тай хамтран өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр баталснаас хойш хоёр сарын дараа амлалтаасаа ухарч, хүүхдийн мөнгө өгч эхэлснийг ОУВС-гийн зүгээс шүүмжилж буйг Монголбанкны ерөнхийлөгч хэлллээ.
Хөтөлбөрийн гол санхүүжүүлэгч Азийн хөгжлийн банк 1,3 тэрбум ам долларын санхүүжилт хийх ёстой. ОУВС, Азийн хөгжлийн банкны зүгээс мал, ашигт малтмалын лиценз зэргийг арилжааны банкны барьцаанд авах ёстой зүйл биш гэж үзэж байгаа юм байна. Гэтэл монголчуудын хувьд гол барьцааны хэрэгсэл нь мал байдаг. Хэрэв ийм байдлаар үнэлгээ хийгдвэл арилжааны банкуудын байдалд мэдэгдэхүйц муу нөлөө үзүүлэхээр байдал үүсч магадгүй юм гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ үеэр иргэдийн цалин, тэтгэвэр, оюутны зээлийн талаар асуун тодруулж, тэтгэвэр, цалингийн зээл нь эрсдэлгүй зээл атал арилжааны банкууд мөнгө хүүлэх байдлаар, тухайлбал, тэтгэврийн зээлд сарын хоёр хувь, жилийн 24 хувийн хүү ногдуулж байгаа нь бодит байдалд нийцэхгүй гэдгийг хэлж байлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тодорхой асуудлуудаар Монгол банкнаас тайлбар, тодруулга авахаар болов.
Монгол банкнаас гаргасан албан ёсны мэдээллээс үзэхэд иргэдийн арилжааны банкуудаас авсан хэрэглээний, цалингийн, тэтгэврийн зээлийн нийт үлдэгдэл энэ оны зургадугаар сарын 30-ны байдлаар 2 их наяд 845 тэрбум 310 сая төгрөг байгаа юм байна.
8 comments
Yrihaas oor yum mongold bgaa yu ????? Garsan hun bur l uriad l bh yum butej hiij bgaan barag alga ????neg l saihan amalsan humuus odoo bolio uilberuudee barij ehle ?!??????????
Монголчууд бид арилжааны банкуудын халаасанд амьдарч байгаа нь үнэн шүү дээ. Манай банкууд арай дэндүү өндөр хүүтэй юм байна лээ. Дэлхийд манайхаас өөр ийм өндөр хүүтэй зээл олгодог банк байхгүй.Энэ асуудалд манай төр засаг анхаарал хандуулж ард түмнийхээ талд зогсож ажиллах хэрэгтэй…!!! Монголчууд бид гадаадын хэдэн гэр бүл, монголын хэдхэн гэр бүлийн барьцаанд байна.
Zeeliin asuudal xvnd ard tvmnii songoltoor gardag Eronxiilogch 2 daxin songuulia bolson 2017 ond tiim uchir ta, tanid itgej sanlaa ogson xvmvvssiin zeeliig neg daraad ogchwol zvgeer l bga yum daa
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ.
99041126
zeeliin huugee buuruulah heregtei bn gadnaas absan zeeliin huugeeree ard tumendee zeel olgoh heregtei
Малчдын зээлийн талаар ерөнхийлөгчийн байр суурь ямар байгаа бол хүмүүсээ мэдээлэлээ хуваалцана уу
Зээлийг заавал тэглэх гэдэг бол буруу зээлийг аргагүй эрхэнд авсан уу торхом хөөж. Тансаглалд хэргэлсэн үү Мөн Улсад хичнээн жил хөдөлмөрлөж хэдий хэрийн татвар төлсөн юм зэргииг харьцуулж үзэх хэрэгтэй шүү дээ Төрд 6 хан сар ажиллаад л цалингийн зээл авсан залуу тансаглаач нарыг бас хянаж үзэх хэрэгтэй
Ямарч шалтгаанаар зээл авсан байж болно, зээлийг нь тэглэнэ гэдэг буруу жишиг. Түүний оронд энэ зээлүүдийг нь төлүүлэхийн тулд нэг удаа хүүгээс нь чөлөөлж үндсэн зээлийг нь төлүүлэх хэрэгтэй. Дараа нь тэр тэтгэвэрийн, цалингийн, оюутны зээлийн хүүгийн асуудлыг багасгах ёстой