Баянхонгор аймгийн Жаргалант хүүхдийн паркад улиасны унгирал наранд хэт халсны улмаас шатаж, гал гарчээ. Нийт 1.5 га орчим талбайд гал гарсныг аймгийн Гал түймэр унтраах, аврах 16 дугаар алба хаагчид унтраасан байна. Энэ тухай дуудлага энэ сарын 22-ны өдрийн 13.00 цагт аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ.
Тиймээс иргэдийг гэрийнхээ ойр орчмын модны хөвөнг цэвэрлэх, норгож аюулгүйжүүлэх, татсан тамхины ишээ ил задгай хаяхгүй байхыг холбогдох байгууллагаас анхаарууллаа.