Засмал замын дугуйн насанд хүрэгчдийн УАШТ өнөөдөр эхэлнэ. Улаанбаатар-Чингис хаан ОУНБ, Улаанбаатар-Төв аймгийн Алтанбулаг сум чиглэлийн зам дээр гурван өдөр үргэлжлэх тус тэмцээний зөвхөн тамирчдад олгох мөнгөн шагналын хэмжээ 7.5 сая төгрөг бөгөөд Монголын бүх л шилдэг тамирчид хурд хүчээ сорьсон сайхан тэмцээн болох нь. Манай дугуйчид энэ онд засмал замын дугуйн Азийн АШТ-д өндөр амжилт гаргасан билээ.
Энэ жилийн Улсын аваргын Ерөнхий ивээн тэтгэгчээр “ДөДэЦэ” ХХК буюу Монголын дугуйнм холбооны Удирдах зөвлөлийн гишүүн ОУХМ Ж.Даваасамбуу ажиллаж, шагналын сан болон холбогдох бусад зардлыг дааж байгаа аж.