Монгол бөхийн өргөөнд ЗУНЫ ДУНД САРЫН ШИНИЙН 15 болох 7 сарын 13-нд Бурхан Буддагийн заасан Випашяна бясалгалд сууж дүүрэгсэн хүмүүсд зориулсан НЭГ ӨДРИЙН БЯСАЛГАЛ зохион байгуулагдахаар боллоо.
Иймд Випашяна бясалгалд сууж дүүрэгсэн эрхэм буяны садангуудыг УБ хотноо түүхт Улс тунхагласны 100/101 жилийн баяр наадмын үйл ажиллагаанд оролцож төв цэнгэлдэхдээ бөхөө үзээд 7 сарын 13-ны их дүйчэн бэлэг дэмбэрэлтэй энэ өдөр олон зуун буяны садангуудын хамт 1 өдөр сайхан бясалгаж, эрч хүчээ сэлбэж, буян ихийг үйлдэхийг уриалж байна.
Энэ жилийн зуны дунд сарын шинийн 15 буюу 7 сарын 13-ны энэ өдөр нь Бурхан Будда Випашяна бясалгалын устан алга болсон аргыг нээн олж төгс гэгээрэлд хүрснийхээ дараа анхны 5 шавьдаа ном сургаалаа айлдаж номын хүрдийг эргүүлж эхэлсэн их дүйчэн өдөр билээ.
Өөрөөр хэлбэл Бурхан Анапана Випашяна бясалгалаа зааж эхэлсэн баярт өдөр учраас олон зуун бясалгагчид бид цуглаж бясалгаваас та эрч хүчийг мөн бясалгах урам зоригийг олохоос гадна олуулаа бясалгахын ач тусыг мэдэрсэн сайхан үйл явдал болох билээ.
Иймээс одооноос ажлаа зохицуулж энэ түүхэн арга хэмжээнд биeчлэн оролцохыг уриалж байна.
Оролцох хүмүүс нь 94709485 утсанд овог нэр, утас,имэйл мөн хэзээ суусан товч мэдээлэлээ мсж-ээр илгээн бүртгүүлж болно.
Удахгүй нарийн хөтөлбөрийг постлох болно
МОНГОЛЫН ВИПАШЯНА СУДЛАЛЫН ТӨВ