Өмнөговь аймагт дахь улсын байцаагч Өмнөговь аймаг дахь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар пэйж хуудсаар болон орон нутгийн 86783232 утсаар нийт 45 гомдол мэдээлэл хүлээн авч шийдвэрлэжээ.
Мөн пэйж хуудсаар дамжуулан хэрэглэгчдэд зориулсан зөвлөмж болон албаны төлөөлөл оролцуулсан мэдээ мэдээлэл хүргэн ажиллаж байна. Аймгийн 56 дэлгүүр, үйлчилгээний төвд ажиллаж, хэрэглэгчийн мэдээллийн самбар тогтмол ажиллуулах чиглэл өгч, 10 аж ахуй эрхлэгч шинээр мэдээллийн самбар хийж хэрэглэгчдэд мэдээ, мэдээлэл хүргэн ажиллаж байна.
Зар сурталчилгааны хуулийн хүрээнд Өмнөговь аймгийн зарын группт байршсан бараа бүтээгдэхүүн худалдан борлуулах зард хяналт шалгалт хийж, хуурамч үнэртэй усыг жинхэнэ хэмээн хэрэглэгчийг төөрөгдүүлж зарж борлуулах гэж байсныг таслан зогсоожээ.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 01/05 тоот удирдамжийг Даланзадгад сумын 33 дэлгүүр, супермаркетуудад танилцуулж үнийн өсөлтийн шалтгааныг тодруулан Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн тайланд тайлагнан ажилласан байна. Худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүн тасалдаж ирэх, таталтаар ирсэн барааны үнэ байнга нэмэгдэж байгаа, шатахууны үнийн өсөлт нөлөөлж байна зэрэг шалтгааныг голчлон нэрлэжээ.
Мөн лангуу болон кассын үнийн зөрүүтэй байдлыг арилгах ажлыг 13 дэлгүүрт хийж гүйцэтгэж, бараа үнэд өөрчлөлт орсон даруйд мэдээллийг шинэчлэн ажиллах чиглэл өгсөн байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ.