Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ-нд сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх талаар Сэтгэл зүйч Б. Алтанцэцэг дараах зөвлөмжийг хүргэлээ.
Элсэлтийн ерөнхий шалгалтын өмнөх сэтгэл түгшилт, айдас,сандрал зэрэг нь хүүхэд бүрд харилцан адилгүй өөр, өөр түвшинд илэрдэг. ЭЕШ өгөхөд хамгийн чухал нь хүүхдийн сэтгэл зүйн тэнцвэртэй байдал юм. Иймд эцэг эхчүүдийн зүгээс хүүхдэдээ сэтгэл зүйн хувьд тусалж дэмжих нь чухал ач холбогдолтой.
Багш, гэр бүлийн зүгээс юуг анхаарах вэ?
Тайван байхад тусалж дэмжих
Хэт өндөр оноо шаардаж дарамт мэдрүүлэхгүй байх
Гэр бүлийн зүгээс өөрийн туршлагаасаа хуваалцаж, сандрахгүй тайван байхыг хүүхдэдээ зөвлөх хэрэгтэй.
Шалгуулагчдад өгөх зөвлөмж:
Айдас түгшүүрээ даван туулж өөрийгөө тайвшруулах аргад суралцах
Шалгалтын үр дүнг урьдчилан тооцож сэтгэл санаагаа тогтворгүй болгохоос зайлсхийх. Үүний оронд яг одоо хийж чадах зүйлдээ анхаарлаа бүрэн төвлөрүүлэх
Шалгалтын өмнө сэтгэл түгших мэдрэмж төрвөл нүдээ аниад хамраараа гүн амьсгал аваад амаараа удаан гаргах дасгалыг 10 удаа хийх
Шалгалтын өмнө шим тэжээлтэй хоол хүнс идэх
Шалгалтын урьд өдрүүдэд нойроо сайн авах. Дутуу нойртой явах нь юмыг амархан мартахад нөлөөлөх, сэтгэл хөдлөлийн хувд эмзэг болгодог аж.