МҮОХ-ны Тамирчдын комиссоос Азийн олимпын зөвлөлтэй хамтран хэрэгжүүлж байгаа “Тамирчин төвтэй төсөл-2022” сургалт Олимпик хауст боллоо.
Төслийн хүрээнд олимпын төрлийн спорт холбоодын төлөөлөл болсон 40 гаруй залуу тамирчин 2 өдрийн сургалтад хамрагдсан юм.
Тус сургалтад хоол зүйч Д.Сайнцэцэг “Тамирчдын хоол, шим тэжээл” сэдвээр, Хувь хүний хөгжлийн төвийн захирал, сэтгэл зүйч М.Алтанцэцэг, сургагч багш Г.Даваажав нар “Цагийн менежмент” сэдвээр, усан спортын ОУХМ Б.Дөлгөөн “Тамирчны карьер” сэдвээр, “Ааяра & Чимгэ” эмнэлгийн эмч Д.Ааяра “Сунгалт, хэвшмэл дадлын үр нөлөө” сэдвийн хүрээнд тус тус илтгэл тавив.
Сургалтад МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар оролцож залуу тамирчдад гарын бэлэг гардууллаа.
Сургалтад хамрагдсан тамирчид Олимпын музейг үзмэртэй танилцсан юм. Сургалтын 2 дахь өдөр явган аяллаар үргэлжилсэн байна.