Аялал, зугаалгын сар үргэлжилж буй энэ өдрүүдэд орон нутгийг зорих иргэдийн урсгал хөдөлгөөн нэмэгдсээр байна.
Цаг уур орчны шинжилгээний газрын өгсөн мэдээллээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг, аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байна. Иймд аялал зугаалгаар яваа иргэд цаг агаарын мэдээллийг сонсох, үертэй гол, усанд орохгүй байх, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байх, эрсдэлтэй газар оршин суугаа иргэд гэнэтийн аюулаас урьдчилан сэргийлэх, малчид малаа хариулах, эрэл хайгуулд гарахдаа сонор сэрэмжтэй байхыг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсээс сэрэмжлүүллээ.