Өглөөний 5 алхамт арьс арчилгаа:
- Нүүр цэвэрлэгч
- Тоник
- Ампуль
- Тос
- Нарны тос
Өглөө арьсныхаа зөвхөн бохирдолыг арилгах зорилготойгоор нүүр цэвэрлэгч хэрэглэн нүүрээ угаах эсвэл усан цэвэрлэгчээр цэвэрлэх нь тохиромжтой. Мөн хүйтэн усаар нүүрээ угаах нь нүхжилт агшаах, арьс чангалах зэрэг олон давуу талтай.
Тоник түрхэн арьсаа чийгшүүлсэний дараагаар өнгө сэргээх үйлчилгээтэй витамин ц ниацинамид агуулсан серум, ампуль, эссэнз зэргийн аль нэгийг өөрийн арьсны онцлогтоо тохируулан сонгож хэрэглэвэл сэвх нөсөө үүсэхээс сэргийлнэ. Эссэнз, серум, ампуль зэрэг нь одоо маш баялаг найрлагатай болсон тул арьсанд тань хэрэгтэй бүхий л нэмэлт тэжээл эрдэс бодисыг өгөх бөгөөд үүний дараагаар нүүрэндээ тос түрхэн чийгийн бүрхүүл үүсгэснээр таны арьс уртаас урт өдрийг давахад бэлэн боллоо гэж үзнэ ( хэрвээ та шаардлаггүй гэж үзвэл тос түрхэхгүй байж болно ).
Нүүр будалт хийхийн өмнө нарны тос түрхэж өгсөнөөр борлох, арьс өнгөө алдаж гундайх, хэт ягаан туяаны хор арьсанд нөлөөлөөхөөс сэргийлэх чадвартай болдог тул нарны тос түрхэхээ хэрхэвч мартаж эсвэл алгасаж болохгүй.
Эх сурвалж: NATURE REPUBLIC