Дэлхийн зөн олон улсын байгууллагын Бор-Өндөр 2 ОНХ-өөс 5,9 сая төгрөгийн хөрөнгөөр жирэмсэн эхчүүдийг амрахад зориулсан байрыг тохижуулжээ.
Энэхүү байранд сум орон нутгаас төрөх хугацаа нь болсон эмэгтэйчүүд ирж хэвтдэг бөгөөд дотроо дүш, угаалгын машин, гал тогооны хэрэгслүүд цөм байдаг тул гэртээ байгаа юм шиг тохитой байдаг талаараа эхчүүд маань ярьж байсан юм.
Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав төрөх тасгийн үйл ажиллагаатай танилцах үеэр эмнэлгийн удирдлагуудаас тавьсан хүсэлтийн дагуу гал тогооны иж бүрэн хэрэгсэл олгохоор болжээ. Өнгөрсөн онд улсын төсвийн 600 гаруй сая төгрөгийн төсөвт өртөгтэйгөөр аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн барилгад их засвар хийсэн аж.
Эх сурвалж: MONTSAME