УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Мөнхбат “Эрлийз морьтой асуудал маш их газар авч, бөөн маргаан дагуулсан. Нэгдүгээрт, цэвэр үүлдрийн азаргыг гадаадаас импортоор оруулж ирэхийг энэ хуулиар хориглож байгаа. Эрлийз морийг уралдуулж болно. Харин улсын цол олгохгүй. Ингэж улсын хэмжээнд гарч байгаа маргааныг зогсоож байна” гэлээ.